Багш нар цалингаа 3.5 сая төгрөг болгож нэмэгдүүлэхийг шаардаж жагссан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг гарган хоёр тал хэлэлцээр хийсэн ч үр дүнд хүрээгүй тул арбитр томилоод явж буй. Иймд багш нар өнөөдрөөс эхлэн ажил хаяж байна.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар багш нарын цалинг 15-20 хүртэл хувь нэмэх шийдвэрийг гаргасан ч энэ нь хангалтгүй гэж үзэж буй аж. Энэ нь ойролцоогоор багш, эмч нарын цалин 150-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг юм. Засгийн газрын хувьд бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлыг 10 хувь танаж, 831 тэрбум төгрөг гарган түүгээрээ багш, эмч нарын цалин мөн тэтгэврийг нэмнэ гэж буй билээ.