СЕХ, Үндэсний номын сантай хамтран “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим”-ыг нээлээ

СЕХ, Үндэсний номын сантай хамтран “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим”-ыг нээлээ

Сонгуулийн ерөнхий хороо, Монгол улсын Үндэсний номын сантай хамтран  “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим” нээх гэж байна. Тус танхимыг Монголын Үндэсний номын сангийн 308 тоотод бий болгохоор төлөвлөсөн байна. 

Тус танхим нь сонгуулийн эрх зүй, сонгуулийн процессын эрх зүйн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг нэмэгдүүлэх, мэргэшсэн судлаач бэлтгэх, түүнд шаардлагатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, энэ чиглэлээрх эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг судалгаа, шинжилгээний эргэлтэд оруулах, судлаачдыг идэвхжүүлэх, сонгуулийн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдод сонгуулийн болон эрх зүйн боловсрол олгох зорилготой байна. Тус танхимын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2025.10.15/  11.30-13.00 цагт болно. Тус танхимаас иргэд сонгуулийн хууль, тогтоомжийн эмхэтгэл, “Сонгуулийн боловсрол” онол, арга зүйн сэтгүүл, сонгуулийн эрх зүйн судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл, сонгуулийн бүх төрлийн дата мэдээлэл, өгөгдөл, түүнийг дүрслэл, Улс төрийн намын тухай хууль, тогтоомж, дүрэм, журмын эмхэтгэл зэрэг ном товхимол, тоон мэдээллийг авах боломжтой байна. Мөн тус танхимд олон нийтийн уулзалт, сургалт явуулах боломжтой ажээ.