НҮБ-ын ХХААБ-ын Хөрөнгө оруулалтын төвтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт боллоо

НҮБ-ын ХХААБ-ын Хөрөнгө оруулалтын төвтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт боллоо

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад (FAO) ажиллаж буй Монголын төлөөлөгчид тус байгууллагын Хөрөнгө оруулалтын төвийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон НҮБ-ын ХХААБ-ын Хөрөнгө оруулалтын төвийн төлөөлөгчид оролцсон байна.

Уулзалтын үеэр хөрөнгө оруулалтын төвийн зүгээс хөгжиж буй орнуудын хөдөө аж ахуй, хүнсний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөр, санхүүжилтийн боломжуудын талаар танилцуулга өгч, Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Түүнчлэн олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран тогтвортой, урт хугацааны хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх, дотоодын хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтолцоог сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэв.

Уулзалтад Монголын хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, НҮБ-ын Хөрөнгө оруулалтын төвтэй шууд харилцаа, хамтын ажиллагаа тогтоох, төсөл хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах санал, санаачилгаа танилцуулсан байна. Энэхүү уулзалт нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах, олон улсын туршлага, шилдэг аргачлалыг нэвтрүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам болсон юм.