"Чингэлтэй дүүргийн зургаадугаар хороонд хөшөө шатаж байна" гэх дуудлага өнөөдөр /2025.10.15/-ны өдрийн 05:46 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Улмаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход "Чингэлтэй" дүүргийн хөшөө шатаж байжээ. Одоогоор алба хаагчид галыг бүрэн унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар цахилгааны аюулгүй байдал алдагдснаас үүдэн гал гарсан байж болзошгүй байна. Гэхдээ галын шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллага эцэслэн тогтооно.