ФОТО: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын их засварын ажил дуусчээ

ФОТО: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын их засварын ажил дуусчээ

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын гурван давхар барилгын их засварын ажил дууслаа.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн энэхүү засвар нь нийт 662.86 м.кв талбайг хамарсан. Өрөө тасалгаануудад хана, тааз, гэрэлтүүлэг, шал болон бусад засвар шинэчлэлтийн ажлууд хийгдлээ. Мөн хяналтын карт уншигч бүхий нэвтрэх хаалт, хүлээлгийн сандал, шилэн хорго, хаалга зэрэг тоноглолыг шинээр суурилуулсан байна. Засварын ажлыг “Топ универсал констракшн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан юм.