НЭМҮТ: Сүүлийн 14 хоногт хоёр иргэн угаартаж нас баржээ

НЭМҮТ: Сүүлийн 14 хоногт хоёр иргэн угаартаж нас баржээ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс угаарын хийн сүүлийн 14 хоногийн мэдээллийг танилцууллаа. 

Тодруулбал, есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 13-ны өдөр НЭМҮТ-д бүртгэгдсэн тандалтын тоон мэдээллээр угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 59 тохиолдол бүртгэгджээ. Улмаар хоёр иргэн нас барсан байна. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл хоёр иргэн гэртээ угаартаж нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.