Увс, Завхан зэрэг аймгуудын зарим хэсгээр 16 см цасан бүрхүүл тогтжээ

Увс, Завхан зэрэг аймгуудын зарим хэсгээр 16 см цасан бүрхүүл тогтжээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас Монгол орны зарим аймагт тогтсон цасан бүрхүүлийн талаарх мэдээллийг хүргэлээ. Өнөө өглөөний 08 цагийн станц, харуулын мэдээгээр Баян-Өлгий, Ховдын баруун хэсэг, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутаг, Архангай, Төв аймгийн хойд хэсгээр 0.0-16.0 см цасан бүрхүүл тогтсон байна.