Ахмад багш М.Алтанцэцэг "Тархины багана хэсгийн үсэрхийлсэн хавдар" гэсэн онош сонсож, Монголд эмчлэгдэх боломжгүй тул ард түмнээсээ хандив хүсжээ

Ахмад багш М.Алтанцэцэг "Тархины багана хэсгийн үсэрхийлсэн хавдар" гэсэн онош сонсож, Монголд эмчлэгдэх боломжгүй тул ард түмнээсээ хандив хүсжээ

Сүхбаатар нутгийн үе үеийн хүүхэд багачууд хувь хүн болон төлөвших, нийгмийн идэвх оролцоогоо нэмэгдүүлэх анхан шатны нэгж болох Пионерын байгууллагыг удирдан чиглүүлж мөн тэдний оюун ухааныг хөгжүүлэх, эрдэм мэдлэг эзэмшүүлэх үйл хэрэгт өөрийн ухамсарт амьдралын хөдөлмөрийн бүхий л он жилүүдийг харамгүй зориулсан ахмад багш Моломын Алтанцэцэг хүндээр өвдөж, нэлээд хугацаанд хэвтрийн дэглэмд байна. 

Түүний хувьд "Тархины судасны бөөгнөрөл" гэсэн онош тавигдаж, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй гэсэн хариу гарсан тул БНХАУ-ын Хөх хотод үзүүлэхэд "Тархины багана хэсгийн үсэрхийлсэн хавдар" гэх онош сонсжээ. Тус өвчнийг эмчлэхэд хагалгаа хийх боломжгүй бөгөөд дэвшилтэт туяа эмчилгээ хийгдэх боломжтой гэсэн боловч тус хотын эмнэлгүүдэд тэрхүү эмчилгээг хийдэггүй аж. Харин Бээжин хотод туяа эмчилгээнд орох боломжтой гэсэн бөгөөд эмчилгээний зардал 150 сая төгрөг болоод байгаа тул хандивын аяныг эхлүүлжээ. Та бүхэн хандив өргөхийг хүсвэл Хаан банкны 5300908822-Алтанцэцэг Ган-Очир /бага хүү/ гэсэн данс руу хандив өргөх боломжтой.