ВИДЕО: Автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг унтраажээ

ВИДЕО: Автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг унтраажээ

Цахим сүлжээнд "Машин шатаад байхад хажуугаар нь юу ч болоогүй юм шиг гараад явж байгаа жолооч нар" гэх тайлбартай дүрс бичлэг цацагдсан. 

ВИДЕО: 

Тэгвэл тус галын ослын талаар онцгой байдлын албанаас тодруулахад "Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо төв зам дагуу "Машин шатаж байна" гэсэн дуудлага өнөөдөр /2026.05.03/ 06:40 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Ц-ийн эзэмшлийн XZJ5414JQ Автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг унтраасан" гэлээ.  

Иймд иргэдийг болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна. 




Өнөөдөр бич өдөр

10 цагийн өмнө