Хөвсгөл аймгийн Мөрөн сум болон Цагаан-Овоо суманд тарваган тахлын голомт, хүний өвчлөл бүртгэгдсэн тул тус аймгийн Онцгой комисс хуралдаж, Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Овоо сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоох шийдвэр гаргасан.
Тэгвэл тарваган тахлын өвчлөлийн тохиолдол нэмэгдсэн тул Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хэмжээнд есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд өндөржүүлэн бэлэн байдлын зэргийг сунгах захирамж гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиөллагаа, уралдаан тэмцээн, олныг хамарсан үйл ажиллагааг есдүгээр сарын 14-ний 23:00 цаг хүртэл, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг есдүгээр сарын 10-ны өдрийн 23:00 цаг хүртэл зогсоож байгаа аж.