Хөвсгөлийн аймгийн иргэн хадгалж байсан 30 тооны тарваганы махаа мэргэжлийн байгууллагад өгч, устгуулжээ

Хөвсгөлийн аймгийн иргэн хадгалж байсан 30 тооны тарваганы махаа мэргэжлийн байгууллагад өгч, устгуулжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул суманд тарваган тахлын 3 тохиолдол батлагдаж, нэг хүн нас барсан.

Үүнтэй холбогдуулан тус сумдаас гарах хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Тэгвэл голомтот бүс нутгаас болон гарал үүсэл нь тодорхойгүй тээвэрлэгдэн ирсэн тарвагыг хадгалж, нөөцөлсөн иргэд тарвагаа Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгч устгалд оруулж байна. Мөрөн сумын иргэн өчигдөр /2025.09.08/ өөрийн хүсэлтээр 30 тооны тарвагыг мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгч, орчны ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгэжээ.

Тиймээс иргэд та бүхэн хадгалж, нөөцөлсөн тарвага, тарваганы түүхий эд эрхтэн, арьс зэргийг Зооноз өвчин судлалын төвийн 7038-2420 утсанд хандан устгалд оруулахыг уриалж байна. Тарвага хүлээлгэн өгсөн иргэнд хариуцлага, торгууль оногдуулахгүй бөгөөд мэдээллийн нууцыг чандлан хадгалах юм.