Сүхбаатар аймгийн Дарьганга сумын засаг дарга согтуурсан үедээ бусдыг хутгаар сийчсэн хэргийг шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Энэ сарын 4-ний өдөр цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага мэдээллээр шалгалтыг ажлыг эхлүүлсэн байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын засаг дарга М.Цэрэндаш нь согтуурч, бусдын цээжин тус газар хутгаар сийчсэн болохыг хохирогчийн талаас зургаар баталгаажуулан сошиалд нийтлээд байсан юм.