Монгол орны тусгай хэрэгцээний отрын бүс нутагт энэ жил 653 мянган толгой мал өвөлжиж, хаваржих судалгаа гараад байна. Улсын хэмжээнд байгалийн хадлан ургаагүй, гангийн эрсдэлд өртсөн аймгуудын малчдыг отрын 9 бүсэд өвөлжүүлэх юм.
Отрын бүс нутгуудын даац:
Баяннуруу отрын бүс нутаг: 105,2 мянган га-д 27500 мал толгой мал,
Багахайрхан отрын бүс нутаг: 63,8 мянган га талбайд 51373 толгой мал,
Чилэн отрын бүс нутаг: 34,1 мянган га талбайд 45758 толгой мал,
Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутаг: 192,8 мянган га талбайд 250,000 толгой мал,
Аргалант отрын бүс нутаг: 118,6 мянган га талбайд 35184 толгой мал,
Хөх дэл отрын бүс нутаг: 37,9 мянган га талбайд 26000 толгой мал,
Ачит нуур отрын бүс нутаг: 28,9 мянган га талбайд 16000 толгой мал,
Малах отрын бүс нутаг: 73,1 мянган га талбайд 98320 толгой мал,
Чойбалсан отрын бүс нутаг: 124,4 мянган га талбайд 103758 толгой мал өвөлжих боломжтой байна.