Сэлэнгэ аймаг болон Чингэлтэй дүүрэгт байшин шатсан дуудлага мэдээлэл иржээ

Сэлэнгэ аймаг болон Чингэлтэй дүүрэгт байшин шатсан дуудлага мэдээлэл иржээ

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр /2025.09.08/ 19:43 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Ө-ын 7х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраажээ.

Мөн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Буур хээр баг айл шатаж байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 00:55 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 9х5 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг болон 3х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг  ажиллан унтраасан байна.