Цагдаагийн байгууллагад 2025 оны есдүгээр сарын 05-ны өдөр 15 цаг 22 минутад Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт зааланд хүүхэд нас барсан" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Улмаар шалгалтын ажиллагаагаар 2 дугаар ангийн сурагчид биеийн тамирын хичээлд хамрагдаж байх явцад уг харамсалтай үйл явдал гарсан байна. Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
