Нийслэл хотод "Автомашингүй өдөр-2025" арга хэмжээг ирэх долоо хоногт буюу есдүгээр сарын 13-ны бямба гарагт зохион байгуулахаар болсныг НЭМГ-аас мэдээллээ.
Энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдах автомашингүй өдөр 07:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ. Энэ үеэр Сүхбаатарын талбайд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх ажлууд зохион байгуулагдах аж.
Автомашингүй өдрөөр хаагдаж буй гудамж замууд:
-
Сүхбаатарын талбай (Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
-
Сөүлийн гудамж, Чоймболын гудамж,
-
Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
-
Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж, Төмөрчний гудамж,
-
Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж,
-
Бага тойруу, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж,
-
Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар, Чагдаржавын гудамж,
-
С.Зоригийн гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Д.Чойдогийн гудамж, С.Жамъяан гүний гудамж,
-
Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын авто машины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана хэмээн Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.