"МИАТ" ТӨХК-ийн орон нутгийн нислэгийн шинэ чиглэл нээгдлээ.
Тодруулбал, 2025 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Баянхонгор чиглэлд долоо хоног бүрийн Лхагва, Бямба гараг бүр нислэг үйлдэхээр болсон байна. Оюутан залуус, ахмад настнуудад 15 хувийн хөнгөлөлттэй. Тийз захиалах болон дэлгэрэнгүй мэдээллийг +976 11 333-999 дугаараас авах боломжтой.