Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 2.4 тэрбум төгрөгөөр буулгаж байна

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 2.4 тэрбум төгрөгөөр буулгаж байна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд замд шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай шүргэлцэж, дэлбэрсэн ноцтой осол 2024 оны нэгдүгээр сард гарсан билээ.

Улмаар дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг засварлах боломжгүй гэх дүгнэлт гарч, энэ дагуу тус барилгыг буулгахаар болсон байдаг. Ингээд өнөөдрөөс буюу есдүгээр сарын 05-ны өдрөөс буулгах ажил эхлээд байгаа юм. Тэгвэл уг барилгыг 2.4 тэрбум төгрөгөөр буулгаж байгаа аж. Барилга буулгах ажлыг хуучин S’Outlet дэлгүүр болон Урт цагааны барилгыг буулгасан туршлагатай компани гүйцэтгэн ажиллаж байгаа юм байна.