"Go Mongolia" төслийн шинэ сурталчилгааны зураг авалтыг Парис, Лондон, Токио, Монгол зэрэг дөрвөн улсад хийжээ

"Go Mongolia" төслийн шинэ сурталчилгааны зураг авалтыг Парис, Лондон, Токио, Монгол зэрэг дөрвөн улсад хийжээ

"Go Mongolia" брэндийн шинэ сурталчилгааг Японы "Mr+Positive" продакшн компани бүтээж, есдүгээр сарын 2-ны өдөр сурталчилгаагаа цацжээ.

Уг сурталчилгааны найруулагчаар Патрик Филетти, зураглаачаар Жани Хэкли нар ажиллаж, гол дүрд загвар өмсөгч Ж.Энэрэл тоглож, хөөмийч В.Батзориг оролцсон байна. Сурталчилгааны зураг авалтыг Лондон хотод "LSK Productions", Парис хотод "Glitch Paris", Токио хотод "Mr+Positive Tokyo" компаниудтай хамтарч зураг авалтыг хийсэн бол Монгол дахь зураг авалтыг "Fixers Mongolia" компани зохион байгуулжээ.

Түүнчлэн Гадаад дахь зураг авалтын үеэр Лондон хотод Английн хөлбөмбөгийн дээд лигийн "Фүлхэм" клубийн тамирчдыг сурталчилгаандаа оролцуулсан байна. Энэхүү бүтээл нь Монголын аялал жуулчлалын салбарыг олон улсын хэмжээнд сурталчлах, Монголын уламжлалт соёлыг таниулах зорилготой аж. Сурталчилгааны видеог ЭНД ДАРЖ үзнэ үү.