“Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфелдэр энэ оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болсныг тус компани мэдээллээ.
Улмаар гүйцэтгэх захирлын үүргийг “Оюу Толгой” ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Лая түр орлон гүйцэтгэхээр томилогдсон байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфелдэрийн залгамжлагчийн сонгон шалгаруулалт холбогдох журмын дагуу эхэлсэн бөгөөд томилогдсон даруйд албан ёсоор мэдээлэх аж. “Дэйрдрэ Лингенфелдэрийн удирдлага дор гүний уурхайн олборлолт эхлэн, үйлдвэрлэл эрчимжсэнээр дэлхийн энтэй зэсийн цогц бизнесийн ирээдүйн үндэс тавигдаж “Оюу Толгой” олон түүхэн амжилтад хүрсэн” гэж “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Шон Хинтон онцолж байна. “Оюу Толгой” ХХК-ийн гүний болон ил уурхайн үйл ажиллагаа өндөр байснаар “Оюутолгой”-ийн зэсийн үйлдвэрлэл 2025 оны II улиралд дээд түвшинд хүрч, гурван сар дараалан өмнөх үйлдвэрлэлийн үзүүлэлтийг даваад байна.
Эх сурвалж: Bloomberg