Сурвалжилга: Хуурамч дугаар ашиглаж буй жолооч нар "Олсон, хөршийн дугаар" гэх тайлбарыг хэлдэг бөгөөд долоон жолоочийн эрхийг хасчээ

Сурвалжилга: Хуурамч дугаар ашиглаж буй жолооч нар "Олсон, хөршийн дугаар" гэх тайлбарыг хэлдэг бөгөөд долоон жолоочийн эрхийг хасчээ

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн нийслэлийн түгжрэл нэмэгдэж, тэг зогсолтын хэмжээнд хүрдэг. Иймд түгжрэлийг бууруулахын тулд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан. Энэ жилийн хувьд өнгөрсөн наймдугаар сарын 27-ноос ирэх энэ сарын 16 хүртэл автомашины улсын бүртгэлийн дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байгаа. Гэтэл тус зохицуулалт хэрэгжих хугацаанд жолооч нар хуурамч дугаар болон бусдын дугаарыг ашиглан хөдөлгөөнд оролцох нь нэмэгджээ.

ВИДЕО:

Тэгш сондгойгоох хязгаарлан оролцуулах шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрсөн найм хоногийн хугацаанд долоон жолооч автомашины улсын дугаарыг хуурамчаар үйлдэж хөдөлгөөнд оролцсон байна. Санаатайгаар үйлдсэн энэ зөрчилд жолоодох эрхийг гурван сараар хасаж, 50 нэгжээр торгох арга хэмжээ авдаг байна. 

Хуурамч дугаарын асуудлаас гадна өнөөдрөөс эхэлж /2025.09.05/ дугаарын хязгаарлалт зөрчих юм бол теле хяналтын камераар болон алба хаагч арга хэмжээ тооцож эхэлсэн байна. Энэ төрлийн зөрчил их гарч байгаатай холбогдуулан бид Тээврийн цагдаагийн газартай хамтран шалгалтын ажиллагааг нь сурвалжлахад бусдын улсын дугаарыг зүүсэн иргэд их байгаагаас гадна "өнөөдөр ямар дугаар явахыг мэдээгүй, хөдөө явж байгаа" зэрэг тайлбарыг иргэд хамгийн их хэлж байлаа. Тэгвэл энэ талаар ТЦА-ны УСХ-ийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Г.Отгонтамир, "Хажуу хөрш юм уу хамаатан садныхаа улсын дугаарыг авч, тээврийн хэрэгсэлдээ байрлуулж хөдөлгөөнд оролцож байна. Техник, технологи хөгжсөн учраас цагдаагийн алба хаагчаас гадна хиймэл оюун ухаанд суурилсан 2606 камераар тухайн тээврийн хэрэгслийн марк, серийн дугаар, удсын дугаар зэрэг бүх зүйл гарч ирж байгаа. Тийм учраас өөр тээврийн хэрэгслийн дугаар зүүгээд явж байгаа нь шууд мэдэгдэж байгаа. Дугаарын хязгаарлалт хэрэгжиж эхэлснээс хойш долоон ужолооч эрхээ хасуулсан.

Улсын дугаарыг санаатайгаар нуун далдалсан, өөрчилсөн тохиолдолд жолоочийн эрхийг гурван сараар хасаж, 50 нэгжээр торгох эрх зүйн зохицуулалт бий. 

Хичээл сургууль эхэлсэн, замын ачаалал үүсэж байгаа үед тухайн тээврийн хэрэгслүүдийг орйолцоо зогсоолууд руу тавих, тухайн тээврйин хэрэгслийн жолоочийг буцаах зэрэг арга хэмжээг авч байсан. Өнөөдрөөс эхлэн тухайн жолооч нар дээр эхний удаа алба хаагч зогсоож торгоод, дараагийн удаа хяналтын камераар арга хэмжээ авч, торгох зохицуулалт хэрэгжиж байгаа. Иймд нэг жолооч өдөрт хэд хэдэн удаа торгуулж байгаа тул иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай, ухамсартай байхыг зөвлөж байна" гэлээ. 




Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө