Гэнэтийн ослын улмаас өнөөдөр /2025.09.03/ 18:51 цагт Эрдэнэт ДЦС- д хүчдэлгүй болж, ЭДЦС, ЭҮДЦС, Тосон ДЦС буюу Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймаг хүчдэлгүй болж цахилгаан тасарсан байна. Улмаар галыг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд цахилгаан хэзээ хэвийн болох нь тодорхойгүй байгаа аж. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
