Дүнжингаравын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг өнөөдрөөс буулгаж эхэлжээ

Дүнжингаравын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг өнөөдрөөс буулгаж эхэлжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг өнөөдрөөс /2025.09.03/ эхлэн буулгаж эхэлсэн байна.

Тодруулбал, Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нурааж, дахин барих шийдвэрийг хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн нэгдүгээр сард гаргаж байсан. Мөн барилгыг буулгахад 2.4 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг тухайн үед албаныхан мэдээлж, шаардлагатай хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргахаар болсон. Харин шинээр барихад 12 тэрбум шаардлагатай аж. Дээрх захирамж гарснаас хойш есөн сарын дараа барилгыг буулгах ажил ийнхүү эхэлжээ.