Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Монгол Улсад болно. Хурлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн талаар тус хурлыг зохион байгуулах комиссоос мэдэгдсэн. Хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлыг эрчимжүүлж, ажлын уялдаа холбоогоо сайжруулж ажиллахыг тус хорооны гишүүдэд анхааруулсан юм.
Тэгвэл тус хурлыг зохион байгуулах барилгыг Баянзүрх дүүрэгт барьж байгаа аж. 2026 оны улсын төсөвт тус барилгад 150 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Мөн хурал зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийг 67 тэрбумаар худалдаж авахаар төсөвт тусгасан байна.