Монтел орчмыг автомашингүй гудамж болгон тохижуулж эхэлжээ

Монтел орчмыг автомашингүй гудамж болгон тохижуулж эхэлжээ

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Төв шуудангийн хойд талд байрлах Монтел орчмыг автомашингүй гудам болгож, тохижуулж эхэлжээ.

Тохижилтын ажлын хүрээнд тус гудамжны явган хүний зам дээрх өргөтгөл, нийтийн эзэмшлийн талбайн орц гарцыг нээж, бетонон хашааг буулгасан байна. Улмаар авто замын хэсгийг явган хүний зам болгож, асфальтаар хучих, эвдэрч гэмтсэн явган хүний замыг шинэчлэх, гэрэлтүүлгийн шон байрлуулах, замбараагүй хаягийг цэгцлэх зэргээр тохижуулж байна.