Авто замын түгжрэлийг зохицуулах зорилгоор нийслэлд наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 20 хоногийн турш автомашины тэгш, сондгой дугаараар сэлгэн хөдөлгөөнд оролцуулж байна.
Дугаарын хязгаарлалт өнөөдөр /2025.09.01/ үйлчлэхгүй. Харин есдүгээр сарын 2-ны мягмар гарагаас эхлэн хязгаарлалт хэрэгжих ба маргааш тэгш дугаараар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно. Тэгш тоогоор төгссөн бол энэ сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-ны өдрүүдэд хөдөлгөөнд оролцоно. Харин сондгой тоогоор төгссөн бол энэ сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд оролцох юм.