Хүүхдийн мөнгийг энэ сарын 18-нд олгоно

Хүүхдийн мөнгийг энэ сарын 18-нд олгоно

Энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газраас гаргасан байна.

Хуваарийг дараах байдлаар гаргажээ. Тухайлбал, энэ сарын 15, 25-нд нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, энэ сарын 25-нд- насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг олгох бол энэ сарын 18-нд хүүхдийн мөнгийг олгох юм байна.