Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улаанбаатар Хотын Цагдаагийн Газар, Монголын Сурагчдын Холбооноос санаачилан “School police” эцэг эхчүүдийн эргүүлийн үйл ажиллагааг 2013 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс Монголын Сурагчдын Холбооны дэргэд “School Police” төв байгуулагдаж эхэлсэнээс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
НИТХ-ын 2015 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 177-р тоот тогтоолын хэрэгжилтийн хүрээнд “School police” эргүүлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх үр дүнтэй ажиллуулах зорилгоор олон талт ажлыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж байна. Өнөөдөр нийслэл хотод ерөнхий боловсролын 180 гаруй сургуульд өдөрт дундажаар 2500 орчим эцэг, эх хүүхдийнхээ сайн сайханы төлөө эргүүлд гарч ажиллаж байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх "School police” төсөл хэрэгжиж эхлээд 12 жил болжээ.
Төслийн хүрээнд эцэг эхчүүд сургуулийн ойр орчинд 07.30-13.30, 13.30-19.00 цагийн хооронд хоёр ээлжээр хөдөлгөөнт эрүүл хийж, хүүхдүүдийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлдэг бөгөөд эргүүлд гарч буй эцэг, эхчүүдийн тухайд ажил олгогч байгууллага нь хагас өдрийн цалинтай чөлөө олгохоор дээрх журамд зохицуулалт хийсэн байдаг. Төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын сургууль орчимд хүүхэд хохирсон гэмт хэрэг 2024 онд 126, харин 2025 онд 142 энэ нь 16 нэгжээр буюу 8,8 хувиар өссөн, зөрчлийн тоо 2024 онд 78, 2025 онд 71 байгаа нь 6 нэгжээр буурсан байна. Иймд эцэг эх та бүхэн НИТХ-ын 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 177 тоот журамын хэрэгжилтийг хангаж, сургууль орчмын бүс нутагт хүүхдийг зам тээврийн осолд өртөж хохирхоос урьдчилан сэргийлж, мөн аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлж ажиллахыг анхааруулж байна.