Энэ сарын 5-ныг хүртэл ихэнх нутгаар бороо орно

Энэ сарын 5-ныг хүртэл ихэнх нутгаар бороо орно

09-р сарын 1-нээс 5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +15…+20 градус, говийн бүс нутгаар +26...+31 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +20...+22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +20...+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +18...+20 градус дулаан байна.

09-р сарын 1-нээс 5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,

2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,

3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,

4-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 9-р сарын 01-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 02-нд говь, тал, хээрийн нутгаар, 3-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +15...+20 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +25...+30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. 09-р сарын 2, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэгсээр, 3-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.