Их Монгол Улсын гудамжнаас “Жапан таун” хотхоны баруун урд талын буцаж эргэх эргэлт хүртэлх замын хойд хэсгийг шинэчилж, хөдөлгөөнийг нээжээ.
Тэмдэг, тэмдэглэгээг шөнө хөдөлгөөн сийрэг үеэр хийж дуусгах аж. Ингэснээр нийслэлийн төсвөөр хийж буй энэ жилийн зам засвар, шинэчлэлийн 42 ажил бүрэн дуусаж байна. Ирэх жилээс олон түвшний уулзвар болон хурдны замын ажлаа эхлүүлэх юм байна.