Өнөөдрөөс төрийн алба хаагчдын ажиллах цагийн хуваарь 08:00-17:00 цаг болж өөрчлөгдлөө

Өнөөдрөөс төрийн алба хаагчдын ажиллах цагийн хуваарь 08:00-17:00 цаг болж өөрчлөгдлөө

Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, амралт чөлөөт цагийг зохицуулах зорилгоор Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байсан.

Тэгвэл тус зохицуулалт есдүгээр сарын 1-нээс эхлэн 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжиж байгаа юм. Ингэснээр дүүргүүдийн "Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв"-ийн ажиллах хуваарьт өөрчлөлт орно.