Сэлэнгэ аймаг, Орхон суманд хоёр автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлага наймдугаар сарын 31-ний өдөр Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Орхон аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж байсан иргэн П-ын“Nissan X-Trail” загварын автомашин, Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд зорчиж байсан иргэн Э-ын "Land cruiser-300” загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн Н 54 настай, эмэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.