Дэлхийн банкны ОУСК ноолуурын салбарын бизнесийн орчны судалгаа хийнэ

Дэлхийн банкны ОУСК ноолуурын салбарын бизнесийн орчны судалгаа хийнэ

Монгол Улсын ноолуурын салбарын бизнесийн орчныг тодорхойлж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжих зорилго бүхий судалгааг Дэлхийн Банк Группийн гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК) эхлүүлэхэд бэлэн болжээ. 

Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун болон холбогдох албан тушаалтнууд оролцож, ноолуурын салбарын хөгжлийг дэмжих бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. ОУСК-аас хэрэгжүүлэх уг судалгаа нь Монголын ноолуурын салбарын бизнесийн ерөнхий орчныг нарийвчлан тодорхойлж, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.