Улаанбурхан өвчнөөр нас барсан тохиолдол 11 болж нэмэгдлээ

Улаанбурхан өвчнөөр нас барсан тохиолдол 11 болж нэмэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан ээлжит мэдээллээр 2025 оны наймдугаар сарын 28-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.422  болжээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 16 хүний гурав нь хөнгөн, 10 нь дунд, хоёр хүн хүнд, нэг хүн нэн хүнд нөхцөл байдалтай байна. Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн  1391, гэрээр эмчлүүлж буй тав, нас барсан 11 болжээ. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5038 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3068, 5-9 насны 1728 хүүхэд улаанбурханаар өвджээ. Улаанбурхан нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул хүний төвлөрөл нэмэгдэж байгаа энэ үед иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.