Болгар улсын Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын -40 кг-ын жинд Б.Хулан хүрэл медаль хүртлээ.
Өчигдөр нийт дөрвөн жингийн барилдаан боллоо. Монголын багаас “Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийн тамирчин Б.Хулан Олон улсын жүдо бөхийн холбооны нэрийн өмнөөс барилдсан ОХУ-ын тамирчин Саифитдиноваг үндсэн цагт юүко үнэлгээгээр ялж, дэлхийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо.