Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум Шинэбулаг багийн нутаг дэвсгэрт суудлын автомашин онхолдож, жолооч нь автомашинаасаа гарч чадахгүй байна гэсэн дуудлага аймгийн онцгой байдлын газарт өчигдөр /2025.08.27/ 11:00 цагт иржээ.
Улмаар тус аймгийн онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход “Toyota land cruiser 80” загварын суудлын автомашин онхолдож, жолооч "М" автомашиныхаа жолооны хүрд болон суудлын завсар хавчуулагдсан байжээ. Харин онцгой байдлын алба хаагчид долоон минут ажиллан гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна..