Баянзүрх дүүрэгт 10 сая төгрөгийн үнэ бүхий хүүхдийн тоглоомыг хандивлав

Баянзүрх дүүрэгт 10 сая төгрөгийн үнэ бүхий хүүхдийн тоглоомыг хандивлав

 Өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Мэндсайхан болон бусад холбогдох удирдлагууд УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан “Наран групп” компанийн ТУЗ-ийн дарга С.Болдхэтийг хүлээн авч уулзлаа.

Тэрээр Баянзүрх дүүргийн 60 жилийн ойд зориулан нийгмийн хариуцлагын хүрээнд “Наран кидс стор” компанийн зүгээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа “Өнөр бүл хүүхдийн төв”, Баянзүрх дүүргийн Хүүхэд хамгааллын түр байр болон бусад асрамжийн газрын хүүхдүүдэд 10 сая төгрөгийн үнэ бүхий хүүхдийн тоглоомыг хандивласан юм.

Цаашид Баянзүрх дүүргийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахаар боллоо.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө