НЗДТГ-аас нийт 45 сая төгрөгийн шагналын сантай "хотын бүтээн байгуулалтыг сурталчлах" бүтээлийн уралдаан зарлажээ

НЗДТГ-аас нийт 45 сая төгрөгийн шагналын сантай "хотын бүтээн байгуулалтыг сурталчлах" бүтээлийн уралдаан зарлажээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалангийн наймдугаар сарын 26-ны өдрийн А/256 дугаар тушаалаар нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн болзолт уралдааныг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, контент бүтээгч болон сонирхогчдын дунд зарлажээ. 

Шилдэг бүтээлийн уралдаанд нэвтрүүлэг, видео контент, нийтлэл гэсэн гурван төрлөөр өрсөлдөнө. Бүтээлийг есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд авч, шалгаруулна гэлээ. Тус уралдааны шагналын сан нь төрөл тус бүрийн тэргүүн байр 7 сая төгрөг, дэд байр 5 сая төгрөг, гутгаар байр 3 сая төгрөг юм. Ингэснээр нийт шагналын сан нь 45 сая төгрөг байна.