РЦНК орчимд хууль зөрчиж, орон сууцны хотхон барихыг эсэргүүцсэн иргэд мэдээлэл хийлээ.
Сүхбаатар дүүргийн 1-р хорооны иргэн н.Цэнд-Очир, “Бид РЦНК-ийн орчмын оршин суугчид. Энэ газар анх их сайхан ногоон байгуламжтай, цэцэрлэгт хүрээлэн байлаа. Улмаар барилгажаад 3 га газар л үлдсэн. Тэр газарт барилга бариулахгүй, ногоон багууламж хэвээр нь байлгая гээд тэмцээд явж байгаа. Үлдсэн жаахан газарт дахиад 20 гаруй давхар байшин, барилга барьчих юм бол түгжрэл нь дийлдэхгүй болно. Иймд 2012 оноос хойш тэмцэж байгаа. Барилга барих гээд байгаа гурван компани байдаг. Гэтэл энэ оны долдугаар сард хашаагаа бариад барилгын ажлаа эхэлсэн. Иймд аргагагүйн эрхэнд бид ингээд явж байна. 2023 онд Б.Бат-Амгалан сайд УИХ-ын гишүүн байхдаа барилга бариулахгүй гэж мэдэгдэж байсан. Гэтэл одоо сайд болчхоод ирэхгүй, тоохгүй байгаа. Сүүлдээ бүр барилгын компани нь ажлаа эхэлчихсэн" гэлээ.
ВИДЕО: