Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг дуудлага худалдаагаар 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа

Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг дуудлага худалдаагаар 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа

Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаа өчигдөр /2025.08.25/ боллоо. Дуудлага худалдаанд гурван оролцогч оролцож, 1.6 тэрбум төгрөгөөр “Вирео үсрэлт” ХХК худалдан авсан байна.

Тус барилга нь 1981 онд үйлчилгээний зориулалтаар баригдсан, цутгамал бетон суурь, угсармал төмөр бетон хучилттай, тоосгон ханатай, вакум цонх, шилэн хаалгатай, төвлөрсөн дулаан, цахилгаан, цэвэр бохир усны шугам сүлжээнд бүрэн холбогдсон. Түүнчлэн 198 м.кв талбайтай бөгөөд 273 м.кв эзэмшлийн талбайтай юм.