Хараа голын усанд автомашин живсэн байсан онцгой байдлын алба хаагчид татан гаргажээ

Хараа голын усанд автомашин живсэн байсан онцгой байдлын алба хаагчид татан гаргажээ

Дархан-Уул аймгийн Хараа голын усанд автомашин живсэн байсан онцгой байдлын алба хаагчид татан гаргажээ.

Тодруулбал, өчигдөр буюу наймдугаар сарын 26-ны 14:07 цагт онцгой байдлын албанд энэ талаарх дуудлага, мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход "Sоnato-6" загварын суудлын автомашин Хараа голд живсэн байсныг албан хаагчид автомашиныг татан гаргасан байна.  Иймд иргэдийг баталгаагүй зам, гарцаар голын ус гатлахгүй байхыг сэрэмжлүүлж байна.