БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн тун удахгүй ажиллагааны газар орныг зорино.
Тэд өнөөдөр /2025.08.25/ Зэвсэгт хүчний оройн дээд сүлд, золбоо хийморийн бэлгэдэл болсон Жанжин тугтаа хүндэтгэл үзүүллээ. Энэхүү ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр болон БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, энхийг сахиулагчдын ар гэрийн төлөөлөл оролцлоо.