“Хан хөгшин интернэшнл” ХХК-ийн захирал С.Дэмчиг Улсын харцага О.Наранбаатар болон багш З.Ойдов нарыг тус бүр хоёр өрөө байраар мялаажээ

“Хан хөгшин интернэшнл” ХХК-ийн захирал С.Дэмчиг Улсын харцага О.Наранбаатар болон багш З.Ойдов нарыг тус бүр хоёр өрөө байраар мялаажээ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн баяр наадамд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн арслан О.Наранбаатар улсын гарьд Ө.Бат-Оршихоор зургаа давж улсын харцага цолтой болсон. 

Өнгөрсөн өдрүүдэд Улсын харцага О.Наранбаатарын цолыг Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлөөс Ланд -300 автомашинаар мялаасан бол "Хан хөгшин" интернэшнл ХХК-ийн захирал С.Дэмчиг мөн хоёр өрөө байрыг бэлэглэжээ. 

Ингэхдээ харцага О.Наранбаатараас гадна  багш Зэвэгийн Ойдовыг мөн хоёр өрөө байраар шагнасан байна. О.Наранбаатар харцага нь 1992 онд төрсөн, 2012 онд сумын заан, 2016 онд аймгийн харцага, 2018 онд аймгийн арслан, 2021 онд аймгийн хурц арслан цолтон болж байжээ. Харин түүний багш Зэвэгийн Ойдов нь Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн хүрэл медальтай тамирчин юм.