Жүжигчин М.Баярбат: 22:00 цагаас хойш хотхон, хороолол дунд өндөр хааз, дуут дохиог хэрэглэхгүй байцгаая

Жүжигчин М.Баярбат: 22:00 цагаас хойш хотхон, хороолол дунд өндөр хааз, дуут дохиог хэрэглэхгүй байцгаая

Шөнө оройн цагаар хэт чанга дуу чимээ гарган бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж буй гомдол мэдээлэл их байна.

Нийслэлийн ИТХ-ын хурлын даргын А/190 захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэт чанга дуу чимээ болон дуут дохиог хэрэглэж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Үүний дагуу Тээврийн Цагдаагийн Алба 22:00 цагаас хойш хяналт шалгалтыг тогтмол хийж байна.