Элчин сайд А.Төмөр өдгөө ч ажлаа хийж байгаа бөгөөд сарын 8.5 сая төгрөгийн түрээстэй байранд амьдарч байна

Элчин сайд А.Төмөр өдгөө ч ажлаа хийж байгаа бөгөөд сарын 8.5 сая төгрөгийн түрээстэй байранд амьдарч байна

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийг эргүүлэх татах саналыг УИХ хэлэлцээгүй байгаа учир тэрбээр өдгөө ч ажлаа хийж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон нь өнгөрсөн тавдугаар сарын 09-ний /2025.05.09/ өдөр Тайландын нийслэл Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах өндөр барилгын 17 давхраас  унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэргийг Тайландын цагдаагийн газраас мөрдөн шалгасан бөгөөд шалгалтын явцын талаарх мэдээлэл одоогоор олон нийтэд ил болоогүй.

Энэхүү харамсалтай үйл явдалтай холбоотойгоор болон Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан тул түүнийг эргүүлэн татах саналыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ерөнхийлөгчид хүргүүлж, улмаар Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөхөөр саналаа хүргүүлсэн ч хаврын чуулганаар хэлэлцэж, шийдвэр гаргаагүй тул уг асуудлыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр товлоод байгаа.

Тиймээс Элчин сайд А.Төмөр өдгөө ч ажлаа хийж байгаа бөгөөд нэг сарын 8.5 сая төгрөгийн түрээстэй байранд амьдарч байгаа аж.

Тодруулбал, А.Төмөр нь Тайландын нийслэл Бангкок хотын "Wichaya Property" гэх компанийн байранд нэг сарын 8.5 сая төгрөгийн түрээстэй байранд амьдардаг байна. Харин түүний зөвлөх А.Гуамарал, нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Галданжамц нар нь 6.8 сая, хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Гантулга нь 5.8 сая, гуравдугаар нарийн бичгийн дарга Т.Эрдэмчухал 6.6 сая төгрөгийн түрээсийн байранд амьдардаг юм байна. 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө