Үндэсний их баяр наадмаар 11 хүүхэд мориноос унасныг эмэнэлгийн тусламж үзүүлж, эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ

Үндэсний их баяр наадмаар 11 хүүхэд мориноос унасныг эмэнэлгийн тусламж үзүүлж, эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ

Үндэсний их баяр наадмаар 6 насны морьд уралдаж 958 уралдаанч хүүхэд уралдсанаас 11 хүүхэд мориноос унасныг эмнэлэгийн тусламж үзүүлж, эцэг, эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгсөн бөгөөд бэртэж, гэмтсэн хүүхэд байхгүй байна.

Мөн улсын хэмжээнд баяр наадмын өдрүүдэд нийт 98 бага насны хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрсөн байсныг цагдаагийн байгууллагаас олж, тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгч, хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 4670 гарын бугуйвчийг хүүхдэд зүүж өгсөн.




Өнөөдөр бич өдөр

10 цагийн өмнө