Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, ардын хувьсгалын 104, ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны наймын даваанд хүч үзсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаяр Дархан аварга Н.Батсууриар найм давж, Улсын гарьд цолын болзол хангасан билээ.
Тэгвэл шинэ гарди Н.Өсөхбаярыг эдэлбэр газар бүхий хаусаар мялаалаа. Эвт чулуу ХХК-иас шинэхэн гарди Нямдоржийн Өсөхбаярт 2 давхар 154м2, эдэлбэр газар бүхий 4 өрөө хаусаар мялаав. Хаусын түлхүүрийг "Эвт чулуу" ХХК-ийн захирал Г.Баяржаргал, Б.Амгаланбат нар гардууллаа.