ФОТО: Бөхчүүдэд бай шагнал гардуулж, чимэг олголоо

ФОТО: Бөхчүүдэд бай шагнал гардуулж, чимэг олголоо

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд өнөөдөр /2025.07.13/ Хүй долоон худагт "Уяачдын наадам" үргэлжилж байна.

Уламжлал ёсоор энэ үеэр Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан Улсын баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал гардуулж, чимэг олголоо.