Уяачдын наадамд сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн "Наран зээрд" түрүүллээ

Уяачдын наадамд сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн "Наран зээрд" түрүүллээ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын сонгомол дунд насны морьд барианд орлоо. Сонгомол дунд насны морьдын уралдаанд 106 хурдан хүлэг бүртгүүлж, 94 хүлэг мордсон. Тэгвэл айргийн тавд хурдалсан хурдан хүлгүүдийг танилцуулъя.

1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Нийслэлийн алдарт уяач Дорждалайн Даяндэмидийн Наран зээрд,

2. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъат аймгийн алдарт уяач Чулууны Ганцогтын сартай хонгор,

3. Хэнтий аймгийн Хэрлэн сумын алдарт уяач Энхболдын Болдгэрэлийн халтар,

4. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул аймгийн алдарт уяач Чулуундаваагийн Тамирын сартай хээр,

5. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул аймгийн алдарт уяач Дамдинсүрэнгийн Аваасүрэнгийн саарал хурдаллаа.