Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Ч.Гандаваа 40 сумнаас 38 оноотой шалгарч, "Монгол Улсын мэргэн" цол хүртлээ

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Ч.Гандаваа 40 сумнаас 38 оноотой шалгарч, "Монгол Улсын мэргэн" цол хүртлээ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадам өнөөдөр /2025.07.13/ Уяачдын наадмаар үргэлжилж байна.

Тэгвэл Үндэсний их баяр наадмын сурын харвааны тэргүүн байранд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын Эрүүл мэндийн төвийн харваач Чагнаадоржийн Гандаваа 40 сумнаас 38 оноотой шалгарч, Монгол Улсын мэргэн цол хүртлээ.